Нийслэлийн дараагийн Засаг дарга хэн бэ?

unnu.news
unnu.news
4 сарын өмнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 10-р сарын 11-ний өдөр болно.

Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна буюу нэр дэвшигчид өнөөдөр тодорно.

Энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.


Нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй УИХ-д суудалтай дөрвөн нам, нэг эвслийг онцолж байна.

Уг сонгуульд:

  • Монгол Ардын намыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар
  • Ардчилсан намыг Нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Т.Батцогт
  • ХҮН намыг Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа
  • Иргэний зориг ногоон намыг ИЗНН-ын нийслэлийн намын дарга М.Амартунгалаг
  • Үндэсний эвслийг Нийслэлийн Үндэсний эвслийн дарга М.Төмөр нар удирдан өрсөлдөнө.

Орон нутгийн сонгуульд намаа удирдан оролцож буй намын дарга нар Засаг даргаар сонгогдох магадлал өндөр. Тиймээс дээрх кандидатууд хотын дараагийн Засаг даргаар ажиллах магадлалтай. 

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.