100 мянган ам.долларын шагналын сантай CS2-ын тэмцээн Монголд болно

unnu.news
unnu.news
1 жилийн өмнө

Редакцын бус контент


Монголын электрон спортын холбоо (MESA) нь "AVE"-тай хамтран 100 мянган ам.долларын "Nomadic Masters Spring" тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус тэмцээн нь Монгол Улсад болж буй CS2-ийн хамгийн өндөр шагналын сантай тэмцээн юм. 

"Nomadic Masters Spring" тэмцээнд олон улсын шилдэг найман баг өрсөлдөх бөгөөд Европ, Ази тивиэс тус бүр дөрвөн баг оролцоно. Уг тэмцээнд Европын багууд ирж оролцож байгаа нь анхдагч болж буйгаас гадна Монгол Улс болон Ази тивийн испортын хөгжилд үзүүлэх үр нөлөө өндөртэй юм. 

Түүнчлэн, уг тэмцээнийг Улаанбаатарт хотод зохион байгуулж буй нь испортоор vдамжуулан дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Тэмцээний "Group Stage" буюу үндсэн тоглолтууд 5-р сарын 28, 29-ний өдрүүдэд “MESA LAN Studio”-д болж, финалын шатны тоглолтууд “AIC Steppe Arena" цэнгэлдэхэд  6-р сарын 1, 2-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Дэлхийн түвшний тоглогчдын дунд өрнөх уг тэмцээний тасалбарыг Shoppy.mn, Steppearena.mn сайтаас худалдан авах боломжтой. 


Тэмцээнд оролцох багууд

Багуудын танилцуулга


Монголын Электрон спортын холбооны тухай:

MESA нь 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон Улсын Электрон спортын холбоо, Азийн Электрон спортын холбооны гишүүн байгууллага юм. MESA нь Монголын анхны бөгөөд хамгийн том электрон спортын холбоо.

1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.