Ц.Мөнх-Оргил, Н.Энхтайван, Б.Мөнхжин нарын 21 Элчин сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт 21 Элчин сайдыг томилох саналыг өнөөдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүллээ.
Тухайлбал, Монгол Улсаас гадаад улсад суугаа 21 Элчин сайдын томилолтын хугацаа нь дууссан бөгөөд эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч гаргажээ. Үүнд, Европ, Ази, Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн стратегийн ач холбогдол бүхий 21 улс багтаж байна.
Томилгоонд багтсан хүмүүсийн дийлэнх нь төрийн болон дипломат албанд 20-с дээш жил ажилласан туршлагатай хүмүүс багтжээ.
Үүний дотор Гадаад хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Франц Улсад суух, Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван Бүгд Найрамдах Унгар Улсад суух, Гадаад харилцааны дэд сайд асан Н.Энхтайван Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Элчин сайдаар танилцуулжээ.
Элчин сайд нарын дийлэнх нь эрэгтэй байгаа бол зургаа нь эмэгтэй байна. Насны бүтцийн хувьд томилогдож буй Элчин сайд нарын дийлэнх нь 50–60 насныхан байна.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.