Ер нь Noise буюу Монголоор чимээ, шуугиан гэж юу вэ? гэдгээс нийтлэлээ эхэлье.
Хүмүүс Noise гэдэг үгийг ихэвчлэн хүний хүсдэггүй дуу чимээ гэдэг агуулгаар нь хэрэглэдэг. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр мөн тус агуулгаар нь хэрэглэж байгаа гэдгийг та ойлгоорой.
Noise буюу бидний хүсдэггүй дуу чимээг 3 ангиладаг. Эхнийх нь Passive Noise буюу үүнд бидэнд төдийлөн айхтар мэдэгдээд байдаггүй дуу чимээнүүд багтдаг. Жишээ нь гадаа замын хөдөлгөөний дуу, барилга, салхины дуу гэх мэт. Энэ төрлийн noise-ийг бид нар чихний бөглөөсөөр шийдэж болно.
Хоёр дахь нь Active Noise буюу идэвхтэй дуу чимээ гэсэн үг. Үүнийг нарийн тодорхойлбол бидэнд мэдэгддэг, таамаглах боломжтой, тогтмол гардаг гэж ойлгоно. Жишээ нь Онгоцны дуу, моторын дуу гэдэг ч юм уу. Үүнийг бид нар тусгай Noise canceling технологитой чихэвчээр шийдэж чадна.
Гурав дахь нь Non-stationary noise буюу тогтворгүй гэнэтийн дуу чимээнүүд гэсэн үг. Тодруулбал нохой хуцах, машин чагнаалдах гэх мэт таамаглах боломжгүй гэнэтийн noise-ууд багтана. Үүнийг бас л тусгай Noise canceling технологитой чихэвчээр дарна.
Тэгвэл Noise canceling технологи яаж ажиллахаараа бидэнд дуугаа тухтай сонсох, ажилдаа төвлөрөх боломжийг олгоод байгаа талаар одоо тайлбарлая.
Дуу гэхээр энгийнээр зураглавал Sound Wave буюу дууны давлагаа явж байгаа тийм үү?
Тэгэхээр онгоцны sound wave явж байгаа гэж бодъё. Тэгэнгүүт үүнийг нь Noise canceling технологи inverse буюу урвуу дууг нь гаргаад давхарлачихдаг. Тэгэхээр эсрэгцэл нь бий болонгуутаа ямар ч дуу сонсогдохгүй болно гэсэн үг. Маш энгийнээр тайлбарлавал ингэж арилгадаг. Гэхдээ энэ технологи нь бидний төсөөлснөөс илүү нарийн түвшинд ажилладаг. Тодруулбал 1 секундийг 15 сая хэсэгт хувааж дууг хэмждэг байх жишээтэй.
Эцэст нь саяны ярьсан бүх зүйлийг багцлаад ерөнхий процессыг нь танд хэлээд өгье. Та noise cancelation-тай чихэвчтэй гадуур явж байлаа гэж бодъё. Таны эргэн тойронд гарч байгаа noise таны чихэвч руу орно. Түүнийг маш нарийн түвшинд салгаж хэмжээд DSP процессор руу оруулна. DSP процессор нь түүний inverse буюу урвуу хувилбарыг нь гаргаж давхарлаад нэг driver-аар дамжуулаад устгаад гаргачихна.
Энэ хооронд чихэвч доторх speaker-ээс таны дуу танд ямар ч noise-гүйгээр сонсогдсоор л байна гэсэн үг. Noise cancelation технологи ингэж ажилладаг.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.