14 жил өөрчлөгдөөгүй зохицуулалт: Тэгш, сондгой дугаар

unnu.news
unnu.news
2 өдрийн өмнө

Улаанбаатар хотод хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн жил бүр хийдэг тэгш, сондгой дугаарын зохицуулалт энэ жил дахин хэрэгжинэ.

Анх 2014 онд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хэрэгжүүлж эхэлсэн энэ арга хэмжээ нь түгжрэлийг түр хугацаанд бууруулах зорилготой байсан юм. Үүнээс хойш хотын дарга таван удаа солигдсон ч тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг 11 дэх жилдээ дахин хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдөр Төрийн ордонд өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан болж, тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг дараах байдлаар хийхээр төлөвлөж буйг танилцууллаа. 

Тэгш, сондгой дугаарын зохицуулалт энэ сарын 25-ны өдрөөс эхлэн гурван долоо хоногийн турш үргэлжилнэ. Харин ирэх сарын 1-ний өдөр бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ. Энэ шийдвэр албажаагүй байгааг Тээврийн цагдаагийн газраас мэдэгдээд байна.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.