“Playtime Festival 2026” наадмын эхний Line-up-ийг танилцуулж байна

unnu.news
unnu.news
13 өдрийн өмнө

“Playtime Festival 2026” наадмын эхний Line-up-ийг танилцууллаа. Энэ жилийн “Playtime Festival” 7-р сарын 2-4-ний өдрүүдэд Налайх дүүрэг дэх Playtime хүрээлэнд болно.

unnu.news “Playtime Festival 2026” наадмын албан ёсны медиа партнераар оролцож байна.

Онцлох уран бүтээлчид

Амьд хөгжмийн “headliner” уран бүтээлчдэд post-punk урсгалаар танигдсан Беларусийн Molchat Doma, indie folk урсгалын алдарт Норвегийн “Kings of Convenience”, АНУ-ын dream pop урсгалыг төлөөлөх DIIV, Өмнөд Солонгосын indie rock хамтлаг Hyukoh, орчин үеийн амьд хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогч Их Британийн Stereolab багтжээ. Мөн Хятадын Horse Radio, Италийн CSI Preludio зэрэг уран бүтээлч тайзнаа уран бүтээлээ хүргэнэ.

Электроник хөгжмийн хувьд орчин үеийн техно урсгалын нөлөө бүхий уран бүтээлч Rhom Omit, Испанийн электрон хөгжимчин Jasss, Германы техно DJ Helena Hauff, Детройт техно урсгалыг төлөөлөх DJ Stingray 313, мөн Jesse You нар оролцохоор зарлагдсан байна.


Тасалбарын шинэ сонголт нэвтэрлээ

Эхний line-up зарлагдсантай холбогдуулан фестивалийн тасалбарыг www.playtimefestival.com болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр худалдаалж эхэлжээ. 

Энэ жил зохион байгуулагчид анх удаа хоёр болон гурван өдрийн гэсэн хоёр төрлийн тасалбарыг санал болгож байгаа бөгөөд VIP тасалбар худалдаалахгүй.


Майхан барих эрхийг тасалбарт багтаалаа

Playtime Festival нь тогтвортой ногоон хүрээлэнгийн жишгээр байгуулж, үлгэр жишээ ногоон наадам болохоор зорин ажиллаж буй бөгөөд тасалбар авсан бүх үзэгчдэд майхан барих эрхийг үнэ төлбөргүй дагалдуулж байгааг мэдээллээ. 

Үзэгчид талбайн гаднах зогсоолд автомашинаа үнэгүй байрлуулж, тусгайлан бэлтгэсэн майхан барих бүсэд байрлан фестивалийг илүү тав тухтайгаар үзэх боломжтой юм.

earth. music. art. love. 🌏🎶🎨🩵

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.