Утааны асуудлаар сонсгол зохион байгуулахыг шаардсан нийтийн өргөдлийг эхлүүлжээ
Иргэн Б.Мөнгөнхишиг D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д утааны сонсгол зохион байгуулахыг шаардсан нийтийн өргөдлийг эхлүүлжээ.
Тус өргөдөлд “Өнгөрсөн хугацааны агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсвийн зарцуулалтад хяналт мониторинг хийж, төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан шийдвэр гаргагчдад хариуцлага тооцох, цаашид улсын төсөв батлахдаа асуудлын эрэмбэ харгалзан үзэж батлахад анхаарах, Орчны бохирдлыг бууруулах, үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүн, төсвийн зарцуулалт, үйл ажиллагаа, ажлын албаны болон хорооны үйл ажиллагааг сэргээх, сайжруулах, төсвийн зарцуулалт болон шийдвэр гаргах явц, сонгон шалгаруулалт зэрэг явцыг олон нийтэд нээлттэй болгох, цаашлаад хорооны бүтэц бүрэлдэхүүнийг чадавхжуулах, чадварлаг удирдлагаар хангахад онцгой анхаарахыг хүсэж байна.
Тус нийтийн сонсголыг бүрэн зөв зохион байгуулж чадвал гамшгийн хэмжээнд хүрсэн орчны бохирдлын асуудлыг төр дангаараа шийдвэрлэх боломжгүй тул хувийн хэвшил болон иргэд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, гурван талын хамтын ажиллагаатайгаар шийдвэрлэхэд дэмжлэг болно” гэж дурджээ.
Журмын дагуу эхний ээлжинд 100 иргэний дэмжлэг авсан тул хоёр дахь шатны санал авах үйл ажиллагааг явуулахаар системд байршуулжээ.
Тухайн саналыг 30 хоногийн хугацаатай цахим системд нээлттэй байршуулна. Энэ хугацаанд 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн тохиолдолд сонсгол зохион байгуулах эрх зүйн боломж бий болно.
Өргөдөлд энэ холбоосоор санал өгөх боломжтой.
Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Тодорхой өргөдөл саналд зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой юм.
Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.