-unnu.news медиа компани https://unnu.news/ вебсайтыг Танд танилцуулж байна-
УЧИР ЗАНГИЛААГ ТАЙЛАХ ШИНЭ ҮЕИЙН МЕДИА
Бид 2022 оны 9-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлэн тайлбарлах сэтгүүл зүйн чиглэлээр чанартай, үнэ цэнийг бий болгосон контентыг уншигч, үзэгч танд хүргэхийг зорин ажиллаж байна.
Монгол Улсыг залуучуудын орон гэж тодотгодог. Учир нь хүн амын 61 орчим хувийг 34 ба түүнээс доош насныхан бүрдүүлж байна. Тиймээс энэхүү насны бүлэг буюу дижитал уугуул иргэдийг өөрсдийн зорин ажиллах зорилтот бүлэг гэж үзсэн билээ.
Дижитал уугуул иргэд буюу энэ насны бүлгийн залуучууд мэдээллийн эрин зуунд өсөж торнин технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхдаг. Иймд бид тэдний дийлэнх цагаа өнгөрүүлж буй сошиал медиа орчинд, ялангуяа Инстаграм орчныг өөрсдийн хүргэх бүтээгдэхүүний “төв” гэж харснаа энд цохон тэмдэглэе.
Нөгөө талаар худал, үнэн нь үл мэдэгдэх мэдээллийн урсгалд “живсэн” энэ цаг үед ойлгоход төвөгтэй ч зайлшгүй мэдэх хэрэгтэй олон чухал сэдэв бий. Тиймээс ч unnu.news–ийн контент бүтээгчид бид Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан, та бидний эргэн тойронд өрнөж буй үйл явдал, чухал сэдвүүдийг таны өмнөөс сониучирхан судалж, олон талын эх сурвалжаар баталгаажуулан тэнцвэртэй, үнэн бодит мэдээллийг хүргэх болно.
МЭДЭЭЛЛИЙН ВЕБСАЙТЫН ТУРШИЛТЫН ХУВИЛБАРАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Бид үүлэн технологид суурилсан дижитал паблишинг платформ болох YLD-ийн хамт олонтой хамтран удаан хугацаанд бүтээсэн unnu.news мэдээллийн вебсайтын туршилтын хувилбарыг өнөөдөр танилцуулж байна.
Туршилтын гэж тодотгож буйн учир нь цаашид уншигч таны өдөр бүр зорин уншдаг мэдээллийн вебсайт болоход чиглэн тогтмол сайжруулж, хөгжүүлсээр байхаа амлая.
МАНАЙ ВЕБСАЙТ ЯМАР ОНЦЛОГТОЙ БАЙХ ВЭ?
Сошиал медиа дээрх @unnu.news-ийн сувгуудаас хүлээн авдаг мэдээллийг илүү дэлгэрэнгүй хувилбар болох нийтлэлээр хүргэнэ. Ингэснээр карусель пост дээрх 10 хуудсанд хязгаарлагдахгүйгээр буюу сошиал медиа орчинд хүргэх боломжгүй олон төрлийн мультимедиа форматыг нэгтгэж, мэдээллийг унших, үзэх, танин мэдэх боломж та бидэнд бий болох юм.
Дараагийн чухал хэсэг нь liveblog. Дотоодод төдийгүй дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг нэг дороос шуурхай, цогц хэлбэрээр хүлээн авах боломжийг liveblog олгоно.
Spoiler alert: Бид хамгийн анхны liveblog-оо ирэх долоо хоногт Швейцарын Давос хотод болох Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас хүргэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ Баасан гарагт хүргэнэ.
УНШИГЧ, ҮЗЭГЧ ТАНЫ САНАЛ ҮНЭ ЦЭНТЭЙ
Бид контент бүрээрээ дамжуулан үзэгч, уншигчдадаа мэдээлэл хуваалцахын зэрэгцээ, шинэ харах өнцөг, шинээр бодох зүйл нэгийг нэмэхийг зорин ажилладаг. Хамтдаа шинийг мэдэх, суралцаж ойлгох нь цаашлаад бидний оршин буйн гол утга учир, охь санаа болдог.Тиймээс бидний бэлтгэж буй мэдээ, нийтлэлээ бэлтгэх, вебсайтаа хөгжүүлэхдээ таны саналыг хүндэтгэн үзэж ажилдаа тусгахаа амлаж байна. Танд бидэнд хүргэх санал сэтгэгдэл, шүүмжлэл, хамтран ажиллах хүсэлтээ манай сошиал медиа сувгаар дамжуулан хүргээрэй.
Сошиал медиа: Instagram, Facebook, X/Twitter
Имэйл: hello@unnu.news
Таны өдөр тутамдаа зорин уншдаг мэдээллийн суваг болоосой гэсэн итгэл найдвар тээж, цоо шинэхэн мэдээллийн вебсайтаа танилцууллаа.
Happy scrolling!
Уншигч, үзэгч, unnu хотлын нэг хэсэг-Таныг хүндэтгэсэн,
unnu.news team
Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.