ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн тутмын нэг нь гадаадад томилолттой байна

unnu.news
unnu.news
1 сарын өмнө

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн (11.28) нэгдсэн хуралдаанд 80 гишүүн оролцож, 63.5 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй эзгүй гишүүдийн дийлэнх хувийг гадаадад томилолттой гишүүд эзэлж байна. Тухайлбал, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй УИХ-ын 32 гишүүн гадаадад томилолттой байгаа аж.

Мөн УИХ-ын дөрвөн гишүүн орон нутагт томилолттой, хоёр гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар тасалжээ.

1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.