Хүүхдийн паркт байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнд нэрийн санал авч байна

unnu.news
Б.Лхагвацэрэн
1 жилийн өмнө

“Рио Тинто Монгол” ХХК-аас Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайд нийтийн соёл амралтын хүрээлэн тохижуулж байна.

Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, ирэх сарын 1-ний өдөр гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Уг цэцэрлэгт хүрээлэнд өгөх нэрний саналыг parkrio.mn сайтаар хүлээн авч байна. Хүн бүр нэг удаа санал өгөх эрхтэй бөгөөд саналыг энэ сарын 17-ны өдрийг дуустал хүлээн авна.

Иргэн дараах хувилбараас нэг нэрийг санал болгох боломжтой. Мөн эдгээрээс өөр санал болгох нэр байвал бичих боломжтой аж.

Иргэдийн саналд үндэслэн эцсийн хувилбарыг сонгож, хуулийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх юм.


Бүтээн байгуулалтын талаар

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Рио Тинто Монгол ХХК, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рио Тинто Монгол ХХК нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүрт буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварлаж буй юм.

Санамж бичгийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК төслийг бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа бөгөөд уг бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд олон улсын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.

4
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.