Нүүдэл Жи татмал гоймонгийн бүтээгдэхүүний савлагааны төрөл, сонголтоо өргөжүүлж, 250 грамм болон 500 граммын шинэ хувилбарууд нэвтрүүлснээ мэдээллээ.
Тус шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчид бууцайтай, хунчиртай, хүрэн манжинтай, шөлний болон сэгсэр цуйвангийн зориулалттай нийт таван төрлийн татмал гоймонгоос сонгох боломжтой болж байна.
Компанийн зүгээс энэхүү шинэчлэл нь өрхийн өдөр тутмын хэрэглээнд илүү нийцсэн хэмжээ, сонголт бий болгох зорилготой гэж онцолжээ. Ялангуяа хурдан бэлтгэх боломжтой хэрнээ шим тэжээл агуулсан хүнсний бүтээгдэхүүний эрэлт өсөж буй энэ үед савлагаа, найрлагын төрөлжилт нь хэрэглэгчдийн хэрэгцээтэй уялдаж байгааг дурдсан байна.
Татмал гоймон нь цуйван, шөлтэй хоол зэрэг Монгол айл өрхийн түгээмэл хэрэглэдэг хоолнуудад тохиромжтой байдгаараа онцлог. Мөн бууцай, хунчир, хүрэн манжин зэрэг орцтой бүтээгдэхүүнүүд нь шим тэжээлд төвлөрсөн хүнсний сонголтын нэг хэсэг болж байгааг үйлдвэрлэгч онцолж байна.
Сүүлийн жилүүдэд хүнсний зах зээлд зөвхөн амт, үнэ бус, найрлага, хэрэглээний хялбар байдал, савлагааны сонголт хэрэглэгчийн шийдвэрт илүү нөлөөлөх болсон. Энэ хүрээнд дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний төрөлжилт, хэрэглээнд суурилсан шинэчлэл рүү түлхүү анхаарч эхэлжээ.
Нүүдэл Жи-ийн энэхүү шинэ савлагааны шийдэл нь өрхийн хэрэглээнд чиглэсэн ийм өөрчлөлтийн нэг жишээ болж байна.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.