МӨРИЙН ХӨТӨЛБӨР: Боловсрол

unnu.news
unnu.news
10 сарын өмнө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг цувралаар хүргэж байна.

Энэ удаад боловсролтой холбоотой заалтуудыг түүвэрлэн хүргэж байна. Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийг Улсын дээд шүүхийн бүртгэлийн дагуу жагсаав.


  • Хүн амын нягтаршил, өсөлт, газар зүйн онцлог, хүртээмжид үндэслэн гэрт хамгийн ойр “Бага сургуулийн цогцолбор” сургуулиудыг байгуулна.
  • Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлж, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлж, хүүхдийн өөрийнх нь авьяаст тулгуурлан хүүхдийг хөгжүүлж, амьдралын зөв дадалд сургана.
  • Боловсролын тухай хуульд англи хэлийг үндсэн гадаад хэлээр тодорхойлсны дагуу бүх шатны сургалтын байгууллагын суралцагч англи хэлийг эзэмших тэгш боломж бүрдүүлж, англи хэлний 2000 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжоор хангана.
  • Судалгааны их сургууль байгуулж, шинэ мэдлэг бүтээх, технологи үйлдвэрлэх, инновац гаргах, хэрэглээнд нэвтрүүлэх, инновацын эко-системийг бий болгож, үр өгөөжтэй технологи боловсруулна.
  • Нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, цахим сургалтын нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ.
  • Мэдээллийн технологийн агуулгыг шинэчилж, хиймэл оюун ухаан, роботик, программчлалын мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад үе шаттайгаар оруулна.
  • Цэцэрлэгийн хоол болон ЕБС-ийн үдийн хоолны стандартыг шинэчилж, орц найрлагыг нэмэгдүүлж, шим тэжээл, амин дэмээр баялаг хоол, сүү сүүн бүтээгдэхүүнээр үйлчилнэ.
  • Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
  • “Монгол хүн” бэлтгэх бодлогын хүрээнд уламжлалт боловсрол, зан чанарын төлөвшил хүмүүжил, өв соёл, сургаал, амьдрах ухааныг тогтвортой хөгжлийн боловсролын агуулгатай уялдуулан нийцүүлсэн албан бус боловсролын төвүүдийг байгуулна.

Мэдлэг, ур чадвартай төгсөгчид

  • Хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоог хөгжүүлж, бүсийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан сургалтын хөтөлбөр бүхий их дээд сургууль, төрөлжсөн техникийн коллежийг бүс бүрд хотхон хэлбэрээр хөгжүүлнэ.
  • Шинжлэх ухаан, инновацын судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлж, 2-оос доошгүй их сургуулийг дэлхийн шилдэг 1000 их сургуулийн эрэмбэд оруулна.
  • “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүсүүдийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан ур чадвартай гагнуурчин, инженер техникийн мэргэжилтнийг гадаад, дотоодод бэлтгэх бодлого баримтална.
  • Олон улсын нэр хүндтэй сургуульд багшилж буй монгол эрдэмтэд, гадаадын туршлагатай профессор, докторуудыг урьж дотоодын их дээд сургуульд хичээл заах нөхцөлийг бүрдүүлнэ.

Багшлах хүний нөөц, ур чадвар

  • Багшийн ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн нэр хүндийг өсгөхийн зэрэгцээ хариуцлага, ур чадварыг дээшлүүлнэ.
  • Багшлах хүний нөөцийг чадавхжуулж цэцэрлэгийн багш 10000, бага ангийн багш 2000, ЕБС-ийн багш 11000, англи хэлний 2000, МСҮТ-ийн 2000 багшийг гадаад, дотоодод бэлтгэх бодлого баримтална.
  • Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг мэдлэг чадвар, ажлын гүйцэтгэл, туршлагад нь үндэслэн сонгон шалгаруулж томилно.

  • Бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийг боловсролын их шилжилттэй уялдуулж, монгол хүүхдийн чадварыг бүрэн дайчлах, өсгөн нэмэгдүүлэхүйц “Боловсрол 4.0 ба суралцахуйд суурилсан сургалтын хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ.
  • Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр нь суралцагч бүрийн мөн чанар, суралцах онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцсэн, тохируулах боломжтой байна.
  • Цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлж, боловсролын сургалтын байгууллагууд сургалтыг танхим ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ.
  • Хараат бус, мэргэжлийн, хөндлөнгийн үнэлгээний үндэсний байгууллагыг бий болгож, боловсролд оролцогч бүх талуудын нөлөөллөөс ангид чанарын үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлнэ.
  • Бүх шатны боловсролын байгууллага, багш болон суралцагчдын үнэлгээг бодит болгож, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сурлагын чанарт хяналт тавих, 2-оос доошгүй олон улсын хөтөлбөрийн үнэлгээнд хамрагдах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Суралцагчдын суралцах явцын их өгөгдлийн сан үүсгэж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд тасралтгүй хяналт-шинжилгээ хийх замаар уян хатан, тасралтгүй өөрчлөлт, сайжруулалттай сургалтын систем бий болгоно.
  • Насан туршийн суралцахуйг дэмжих зорилгоор их, дээд сургуулиуд богино хугацааны сертификатын, микро кредитын сургалтыг танхим болон цахимаар зохион байгуулж, иргэн бүрийн насан туршдаа суралцахуйн хэрэгцээ, шаардлагыг дэмжинэ.
  • Эцэг, эх, асран хамгаалагчид багшаа сонгох, цахимын багшийг сонгох боломжийг олгож, хувьсах зардлыг санхүүжүүлэх тогтолцоонд шинэчлэл хийнэ.
  • Ахисан түвшний хөтөлбөрүүдэд шилдэг судлаач, эрдэмтэдийг төвлөрүүлэх хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, их, дээд сургуулийн багшийг “судлаач багш” болгон хөгжүүлэхэд шаардагдах асуудлыг иж бүрнээр нь шийднэ.
  • Гадаадад ажиллаж буй монгол эрдэмтэдийг татах, гадаадын их сургуулиудын эрдэмтэн, багш нарыг танхим болон цахим сургалтад урьж ажиллуулан, сайн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургалтын гол зорилго нь эх оронч монгол хүнийг бэлтгэх явдал хэмээн үзэж, монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлийн цагийг нэмж, чанаржуулна.
  • Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг эх оронч, шинжлэх ухаанч, амьдрах чадвартай монгол хүн бэлтгэх шаардлагад нийцүүлэн шинэчилнэ.
  • Эрүүл амьдралын үндэс нь эрүүл мэндийн мэдлэг, зөв дадал хэвшил хэмээн үзэж, эрүүл мэнд, эрүүл ахуйн хичээлийг нэмж оруулна.
  • Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, одоо байгаа олон улсын түвшнээс 20 байраар урагшлуулна.
  • Амьдрах чадварыг чухалчлан сургуулиудын материаллаг бааз, сургалтын арга технологийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Цахим орчинтой харилцах, цахим орчинд ажиллах чадвар эзэмшүүлэх боловсролыг дэмжинэ.
  • Зайны сургалтыг хөгжүүлнэ. Зайны цахим сургалтаар ерөнхий болон дээд боловсрол эзэмших боломжийг хуульчлан хэрэгжүүлнэ.

Сургуулийн өмнөх боловсрол

  • Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, хүүхэд бүрт тохирох шаардлагатай сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг болно.
  • Хүүхэд харах үйлчилгээг хуульчлан баталгаажуулна.
  • Хүүхэд бүрийг хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, Монгол орныхоо байгаль, түүх, үндэсний хэл, соёл, уламжлалаар бахархдаг хүмүүжил олгох хөтөлбөрийг сэргээн сайжруулж, үргэлжлүүлнэ.
  • Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байх нөхцөлийг бүрдүүлж, удирдах албан тушаалтныг чөлөөлөх, томилох асуудалд аймаг, дүүргийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн “боловсролын зөвлөл”-ийн саналыг харгалздаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Бага, дунд боловсрол

  • Малчин өрхийн бага ангийн хүүхдийг багийн бага сургууль болон гэрээр хослон сургах “гэрт ойр” тогтолцоо нэвтрүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтын хугацааг хот, орон нутагт ялгаатай байдлаар уртасгах зохицуулалт хийнэ.
  • Хичээлээс гадуурх сургалт, дугуйлангийн хамрагдалтыг 75 хувьд хүргэж, суралцагчийн сонирхол, чадварыг нээн хөгжүүлэх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөтгөнө.
  • Билиг авьяасыг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг 50 хувиар бууруулна.
  • Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт заавал судлан үзэх хичээлийн тоог 10-аас дээшгүй болгож, сонгон судлах хичээлүүдийн тоог нэмнэ.
  • Суралцагчдад хичээлээр дамжуулан суралцахуйд сургах, амьдрах ур чадварт бэлтгэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • Хот болон хөдөө орон нутаг, төр болон хувийн өмчит сургуульд суралцагсдын дундаж онооны зөрүүг үе шаттай бууруулах “Боловсролын чанарын ялгааг арилгах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ.
  • Хамгийн сайн цэцэрлэг, сургууль бол гэрт ойр сургууль, цэцэрлэг хэмээн үзэж, хот төлөвлөлтийн үндсэн зарчим болгоно.

Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв

  • Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн мэргэшлийн зэрэг олгох чиглэлүүдийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулан ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэнэ.
  • Мэргэжлийн боловсролын сургуулиудад хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн нарийн мэргэжлийн шинэ ангиудыг нээж, сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ.
  • Техник мэргэжлийн боловсрол олгох сургалтыг чанаржуулж, монгол хэл, түүх соёл, англи хэлний сургалтаар баяжуулна.

Дээд боловсрол

  • Гадаад улсын их, дээд сургуульд суралцах оюутны тоог үе шаттай нэмэгдүүлнэ.
  • Их сургууль - аж үйлдвэрийн түншлэлийг дэмжиж, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагааг бодит болгоно. Их сургууль, судалгааны байгууллага болон бизнесийн байгууллагууд хамтран нийгэмд тулгарч буй асуудлыг шийдэх зорилготой салбар дундын хөтөлбөр боловсруулж, нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
  • Төрийн өмчит их сургуулиуд улс төрөөс хэт хамааралтай байдлыг халж, бие даасан байдлыг баталгаажуулах хамтын засаглалын тогтолцоог нэвтрүүлнэ. Удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн эзлэх хувийг 60 хувьд хүргэж, төрийн өмчит их сургуулиуд сургалтын төлбөр, дотоод санхүүжилт, менежментээ өөрсдөө удирдах тогтолцоог бүрдүүлнэ.
  • Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн өрсөлдөөнийг нээлттэй болгож, зөвхөн нэг сургуульд тодорхой мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх нөхцөл бүхий давуу байдлыг өөрчилнө.
  • Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлнэ.
  • Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, R&D чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж, ДНБ-ний 1.0 хувийг судалгаанд зарцуулдаг болно.
  • Их, дээд сургуулийн академик эрх чөлөө, судалгааны санхүүжилт, улс төрөөс хараат бус байдлыг баталгаажуулна.
  • Улаанбаатар хотод байгаа дээд боловсролын байгууллагуудын байршлыг хэвээр үлдээж, харин шинээр байгуулагдах бүсийн төв, бусад хотуудад олон улсын боловсролын шинэ үүсгэл санаачилгыг бодлогоор дэмжинэ.
  • Их, дээд сургуулиудыг судалгааны байгууллага болгох чиглэлээр ажиллана. Шинжлэх ухааныг төрөөс дэмжих хүрээнд үйлдвэрлэл, бизнестэй уялдсан судалгаа, шинжилгээний тогтолцоог дэмжинэ.
  • Насан туршийн боловсролыг дэмжиж, хоёр, гурав дахь мэргэжил эзэмшихийг дэмжинэ. Их, дээд болон техник мэргэжлийн сургуулиудад хос мэргэжил эзэмших хөтөлбөрүүдийг дэмжинэ. Англи хэлний боловсролыг бодлогоор дэмжинэ.
  • Боловсролын салбарын төрийн өмчит их, дээд сургуулиудын менежментийн тогтолцоог өөрчилж, судалгааны лабораториудын техник хэрэгсэл, технологийг шинэчилнэ. Бизнесийн салбарын өсөлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацийг дэмжихэд шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа, туршилтыг чиглүүлж, хөгжүүлнэ.
  • Их, дээд сургууль төгссөн залуучуудыг ажиллах орчинд бэлтгэх сургалтыг бодлогоор дэмжинэ.
  • Оюутан, сурагчдыг сургалтын төлбөрийн гэнэтийн өсөлтөөс хамгаалах эрх зүйн боломж бүрдүүлнэ.

Багшийн мэргэжлийн хөгжил

  • Багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
  • Багшийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, гэрийн даалгавар болон үнэлгээг бүрэн автоматжуулна.
  • Багшийн үндсэн ажил буюу суралцах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шаардлагагүй бусад ажлыг эрс багасгана. Багшийн уян хатан цагаар ажиллах боломжийг хөдөлмөрийн хуульд тусгана.
  • Багш, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлыг олон улсад таниулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор их, дээд сургуулийн 1,000 багшийн “академик англи хэл”-ний сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Багш нарыг дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, сайн туршлагыг судлахад бүх талаар дэмжиж ажиллана.
  • Багшийн нэр хүнд, аюулгүй ажиллах орчныг баталгаажуулах бодлого баримталж, багш, боловсролын байгууллагын удирдах ажилтныг олон улсын түвшинд тусгайлан бэлтгэнэ.
  • Оюуны өмчийн эрхийн баталгаажуулалтыг олон улсын түвшинд хүргэнэ.
  • Багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг улсын дундаж хэмжээнд хүргэхдээ мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын чадавхийг бэхжүүлэх, багш нарын мэдлэг, ур чадварыг тухай бүрт дээшлүүлэх, давтан сургахад улсын төсвийн санхүүжилтийг чиглүүлнэ. “Шинэ багш” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Эцэг, эх, асран хамгаалагчид багшаа сонгох боломжийг олгож, хувьсах зардлыг санхүүжүүлэх тогтолцоонд шинэчлэл хийнэ.
  • Багш нарын цахим боловсролын ур чадварыг сайжруулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • Бага ангийн багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг эрс сайжруулна.
  • Багшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүйд тавигдах шалгуурыг боловсронгуй болгож, хариуцлагын тогтолцоог сайжруулна.
  • Багш, суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын цахим лаборатори, видео хичээл, е-сурах бичиг, онлайн сургалт, виртуал орчин бүхий сургалтын нээлттэй тогтолцоог дэмжинэ.

● Монголын уламжлалт сургалтыг орчин үеийн хөтөлбөртэй хослуулан, хувилбарт сургалтын хэлбэрээр хөгжүүлж, суралцахуйн зангилаа бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын ШИНЭ ЗУРАГЛАЛ, ТОГТОЛЦООГ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлнэ.

●Монгол соёл уламжлалд суурилсан олон сонголт, хувилбар бүхий биет болон зайны хосолсон сургалтаар тогтолцоогоор дамжуулан Монгол хүүхэд, ирээдүшйн иргэнийг төлөвшүүлнэ. Суралцагчийн авьяас, чадвар, сонирхолд суурилсан уян хатан, нээлттэй, өөрийн үнэлгээ болон удирдлагатай суралцахуйг дэмжинэ.

●Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг амьдрал ахуй, ажил мэргэжилтэй нь холбох буюу мэргэжлийн сургуулиудыг үйлдвэрлэл, менежментийн баг болон мэргэжлийн холбоодтой нягт уялдахуйц ШИНЭ ТОГТОЛЦОО-нд шилжүүлнэ.

● Их, дээд сургуулиудад бэлтгэгдэж буй ирээдүйн мэргэжилтнийг ажлын байрны эрэлт нийлүүлэлт, Монгол Улсын хөгжлийн үндсэн бодлого “Алсын хараа-2050”-тай уялдуулж, хөтөлбөрийн шинэчлэлийг уян хатан байх тогтолцоонд шилжүүлэн, боловсрол болон ажлын байр нь харилцан уялдаатай байх бодлогоор хөгжүүлнэ.

●Ахисан түвшний сургалт, эрдэм шинжилгээ, инноваци, технологийг шинжлэх ухааны паркийн тогтолцоо болон бизнесийн чиг баримжаатай хөгжүүлж дэмжинэ.


  • Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсрол олгох хүүхдийн насыг бууруулах буюу нэг настай хүүхдийг хамруулах боломжийг бүрдүүлнэ.
  • Тусгай хэрэгцээт хүүхдийн ялгаатай байдалд тохирсон сургуулийн өмнөх боловсролыг олгох боломжийг нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг боловсруулна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны илчлэг чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.
  • Сургуулийн орчинд хүүхдийн аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлд, бусад хэлбэрийн хүчирхийлэл дарамтаас ангид байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Өнөөгийн боловсролын тогтолцоонд давамгайлж буй багшлахуйд суурилсан сургалтын тогтолцоог суралцахуйд суурилсан тогтолцоогоор өөрчлөх бодлого баримтална.
  • Шинжлэх ухааны салбар, шинжлэх ухааны бүтээгдэхүүн инновацыг хөхүүлэн дэмжиж ажиллах, шинжлэх ухааны салбарт зарцуулдаг төсвийг нэмэгдүүлнэ.
  • Шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, дижитал бичиг үсгийн ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч, багш бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, боловсролын нөөцөд хөрөнгө оруулалт хийх замаар сургалтын чанарыг сайжруулна.
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дээд боловсрол, мэргэжлийн сургалтад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
  • 18-25 насны их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй оюутнуудын цагийн ажлын цалин, хөлснөөс суутгах зарим төрлийн татвар хураамжийг чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 
  • Сургууль, боловсролын хөтөлбөрийг дэмжихэд төсвийн илүү хувийг хуваарилж, боловсролын салбарт төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүчин чармайлт гаргана.
  • Боловсролын сангийн хөрөнгийг бүх шатанд ил тод, тэгш хуваарилахыг тогтолцоог бүрдүүлнэ.
  • Хурдацтай өөрчлөгдөж буй эдийн засагт амжилт гаргахад шаардагдах ур чадвар, мэдлэгийг оюутнуудад эзэмшүүлэх зорилтод хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Орчин үеийн технологи, сурган хүмүүжүүлэх арга барил, боловсролын загваруудыг хөгжүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагууд, судалгааны төвүүд болон аж үйлдвэртэй түншлэх замаар боловсролын салбарт инновац, судалгааг дэмжинэ.
  • Ур чадвар хөгжүүлэх санаачилга, давтан сургалтын хөтөлбөрөөр дамжуулан насанд хүрэгчид болон ажиллагсдын насан туршийн суралцах боломжийг дэмжинэ.
  • Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулна.
  • Багш бэлтгэх, ажлын байрны стандартыг сайжруулж, нийгмийн хангамжийг нэмэгдүүлж, төрийн тусгай албан хаагчийн ангилал зэрэглэлд хамруулж урамшууллын цогц бодлогыг хэрэгжүүлнэ. 
  • Ургийн бичиг хөтлөлтийг сурталчлан таниулах бодлогыг боловсролын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

  • Боловсролын салбарын засаглал, удирдлагын тогтолцоог тогтвортой тасралтгүй хөгжүүлнэ.
  • Сургуулийн өмнөх болон бага боловсрол нь хүүхдийн төлөвшил, хөгжлийн суурь үе хэмээн үзэж,  хүүхдийн хүмүүжил, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг бий болгоно.
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, агуулгыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн, шилдэг менежментийг нэвтрүүлнэ.
  • Төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг ижил түвшинд хүргэж, ялгаатай байдлыг арилгана.
  • Багшийн ажлын бүтээмжийг сайжруулах, хүүхэд бүрт хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломж, карьер өсөх менежментийн тогтолцоог бүрдүүлэх бодлого баримтална.
  • Аймаг орон нутаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулиуд, сургалт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн чиглэлтэй уялдуулан хөгжүүлнэ.
  • Боловсролын зээлийн сангийн мэдээллийн ил тод, нээлттэй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Иргэн бүр орон зай цаг хугацаанаас үл хамааран, нас насандаа тохирсон мэдлэгийг авах эрх зүйн орчныг сайжруулна.
  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож, үр дүн гүйцэтгэлд суурилсан, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх судалгааны лабораторийн менежмент, зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчинг бүрдүүлнэ.

  • Боловсролын тэгш боломжийг бүрдүүлнэ.
  • Улсын сургуулийн сургалтын чанарт анхаарч, чанартай боловсролыг хүүхэд бүрт олгох боломжийг бүрдүүлнэ.
  • Боловсролын зээл тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлага хангасан бол алагчлалгүй олгодог болгох нөхцлийг бүрдүүлнэ.
  • Сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулж, насан туршийн боловсролын суурь мэдлэг олгоход анхаарна.
  • Боловсролын зээл, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг дэмжих замаар өсөх ирээдүйтэй боловсон хүчнүүдийн боловсрол эзэмших боломжийг дэмжинэ
  • Дээд боловсролын шинэчлэлийг эхлүүлж, эх орондоо чанартай боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлнэ.
  • Их дээд сургуулийн чанар, чансааг нэмэгдүүлэх үүднээс боловсролын шалгуур үзүүлэлтийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг дэмжиж Монголдоо чанартай дээд боловсрол эзэмшдэг байх нөхцлийг бүрдүүлнэ.
  • Мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулж, хөдөлмөрийн зах зээлийн импорт, экспортын харьцааг Монголчууддаа ээлтэй байлгахад анхаарч ажиллана.
  • Цахим сургалтаас үүдэлтэй сургалтын хоцрогдлыг арилгах шат дараатай арга хэмжээг санаачилж ажиллана.
  • Үдийн цай хөтөлбөрийн эрүүл ахуйн шаардлагыг нэмэгдүүлж, шим тэжээлт байдалд хяналт тавьж ажиллана.
  • Багш нарт зориулсан хөгжлийн дунд хугацааны бодлогыг санаачилж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
  • Цар тахлаас үүдэлтэй боловсролын доголдлыг залруулна.

  • Бүх шатны сургуульд түүх, уламжлал, үндэсний соёл, ёс заншлын мэдлэг, хүмүүжил олгох, суралцагсдад эх оронч үзэл төлөвшүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Хүүхдэд бие, бялдар оюуны өв тэгш хүмүүжил олгох сургалтын хөтөлбөр сургуулийн материаллаг орчныг бүрдүүлэх, төрөлжсөн танхим-лаборатори, соёл урлаг, спортын иж бүрэн цогцолбортой байх хэтийн төлөвийг боловсруулна.
  • Хүүхдэд  7-15 насанд багш төвтэй сургалтаар, 16-18 насанд мэргэжлийн сургалтаар бүрэн дунд боловсрол заавал олгох тогтолцоонд бүрэн шилжиж, сургууль завсардлыг үгүй болгоно.
  • Багш бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх тогтолцоог сургууль, аймаг бүс нутаг, улсын хэмжээний гэсэн бүтэцтэй болгож тасралтгүй ажиллагааг нь хангана. Чанар муутай сургалтаас иргэдээ хамгаална.
  • Их дээд сургуулийг олон улсын жишигт  нийцэхүйц сургалтын хөтөлбөр, багш мэргэжилтнээр бэхжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлж, атестатчилалд хамруулахыг зорино.
  • Техникийн болон нарийн мэргэжлийн боловсролыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэх бодлого баримтална.
  • Оюуны өндөр чадамжтай, гоц авъяас билэгтэй оюутан сурагчдад төрөөс дэмжлэг үзүүлж сурах орчин нөхцөлөөр хангана.
  • Бүх шатны сургууль цэцэрлэгийн барилга, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, сургалтын орчинг сайжруулах хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, сургалтын тохилог орчин бүрдүүлнэ.

  • Уламжлал, өв соёл, хууль ёс, ахмад настнуудаа хүндлэн дээдэлдэг иргэнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарна.
  • Цэцэрлэг (СӨББ-д)-т хүүхдийг гурван настайгаас нь хүлээн авч, анги дүүргэлтийг 25 хүүхдээс дээшгүй байхаар тооцон, хамрагдалтыг 90-ээс дээш хувьд хүргэх,  Цэцэрлэгийн хүүхэд шалан дээр биш орон дээр унтаж амрах, эрүүл ахуйн шаардлага хангасан үндэсний тоглоом наадгайгаар тоглох боломжийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Малчин өрхийн настай настай хүүхдүүдийг танхим болон цахим хэлбэрээр суралцах сонголттой орчинг бий болгоно.
  • ЕБС-ын анги дүүргэлтийг 35-аас дээшгүй хүүхэдтэй байх стандартыг дагаж мөрдүүлнэ.
  • ЕБС-ийн ахлах ангийг мэргэжил олгох хувилбар сургалттай болгоно. Зориулалтын дадлагын газар, урлан, лаборатори, тоног  төхөөрөмжөөр хангаж үйлдвэрлэлийн сургалт явуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • ЦӨББ, СӨББ, ЕБС-ийн сургалтын үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, 10-иас доошгүй жилээр тогтвортой хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Сурах бичгийг үндэсний аюулгүй байдлын бодлогын түвшинд боловсруулж, дотооддоо хэвлэх, сурах бичиг, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шууд захиалгаар тогтоосон цаг хугацаанд чанартайгаар хэвлэн, түгээх тогтолцоог бүрдүүлнэ.
  • Сурагчийн дүрэмт хувцас, сургалтын хэрэглэгдэхүүн зэргийг эрүүл, аюулгүйн стандартад нийцүүлэн үндэсний үйлдвэрлэгчдээр эх орондоо үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Боловсролын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх түвшинд иргэний нийгмийн  байгууллагын оролцоог хангаж ажиллана.
  • Сургуулийн өмнөх боловсролд гэрийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх журам гаргана.
  • Үндэсний уламжлалыг агуулсан Ёс зүйн боловсролыг бий болгоно.
  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж инноваци хөгжлийн төв болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Эрдэмтэн судлаачдад судалгаа, шинжилгээний ажлын тэтгэлэг олгох замаар олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Боловсролтой, эрүүл, зөв монгол хүн эх орноо авч явна

  • Монгол түүх, хэл соёл, амьдрал ахуйгаа дээдэлдэг, орчин үеийн технологи, мэдээлэл харилцаа холбоо, сансрын орон зайн ашиглалт,  гадаад хэлийг эзэмшсэн, дэг журмыг биелүүлдэг, хариуцлагатай, зөв хүн болгон хойч үеэ хүмүүжүүлэх сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд боловсролын цогц бодлогыг дэмжинэ.
  • Ерөнхий боловсролын агуулга, боловсон хүчин, тогтолцоо, сургалтын орчинг судалгааны үндэслэл дээр тулгуурлан сайжруулан бэхжүүлэх бодлогыг дэмжинэ.
  • Мэргэжлийн боловсролын бодлогыг төрийн дээд түвшинд анхаарч хэрэгжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулан өргөн хэмжээгээр хэрэгжүүлэх бодлого баримтална.
  • Дээд боловсролын хүрээнд судалгааны, инновацийн их сургууль болон хөгжих, академик эрх чөлөөг хангахыг дэмжинэ. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үеийн шаардлага, чадварт нийцсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргахад дэмжлэг үзүүлнэ.
  • Дээд боловсрол, ахисан түвшний боловсролд онцгойлон анхаарч дэлхийн түвшний стандартад тэнцэх монголын боловсролтой иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг гардан гүйцэтгэгчдийг сурган бэлтгэхэд төрөөс бүх талын анхаарал тавихыг дэмжинэ.
  • Гадаад улс оронд орчин үеийн өндөр технологи, инженерчлэлийн мэргэжил эзэмшсэн иргэдийнхээ мэдлэгийг улс орондоо нутагшуулан, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлнэ.
  • Хөдөө орон нутгийн малчин залууст шаардлагатай боловсрол, мэргэжил олгох хөтөлбөрийг төрөөс авч хэрэгжүүлэх ажлыг санаачлан дэмжинэ.

Боловсролын хүртээмж, сургалтын орчныг дээшлүүлэх

  • Бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд олон хувилбараар хамруулахад анхаарна. Ерөнхий боловсролын сургууль нэг ээлжинд хичээллэдэг тогтолцоог зорилт болгон хэрэгжүүлхэд анхаарна.
  • Сургуулийг өндөр хурдны интернэтэд бүрэн холбож, зайн сургалт, онлайн сургалтын орчин үеийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ. Хөгжлийн бэрхшээлээс үл хамаарсан тэгш хамруулах сургалтыг ерөнхий боловсролд бүрэн нэвтрүүлэхийг дэмжинэ. Үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим болон биет гадуурхалтыг бууруулна. 
  • Нийслэл хот, суурин хөдөө орон нутгийн сургууль, сургалтын орчинг ижил түвшинд хүргэхэд төрөөс хэрэгжүүлэх бүх ажлыг дэмжинэ.
  • Сургуулийн өмнөх болон бага дунд сургуулийн хүүхдүүдийг үнэлэх үнэлэмжийг орчин үеийн шаардлагад хүргэхэд анхаарч дэлхийн түвшний сайн жишээг авч хэрэгжүүлэх ажлыг бүх шатны сургалтын байгууллагад хүргэхэд анхаарна.
  • Төвөөс алслагдсан аймаг орон нутагт байрлах их дээд сургууль, МСҮТ, коллежийн санхүүжилт, сургалт судалгааны эд материалын дэмжлэг туслалцааг дэмжин ажиллах.

Боловсролын агуулгын  тогтолцоо, боловсон хүчний шинэчлэл

  • Шавь төвтэй, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх сургалтын арга барилыг бүрэн нэвтрүүлэхэд анхаарна.  Сурах бичгийн шинэчлэлийн уялдаа холбоог бэхжүүлж, сургалтын хөтөлбөрийн тогтвортой хэрэгжилтийг хангахад анхаарна.
  • Багш нарын цалинг амьдралд хүрэлцэхүйц болгох санал дэвшүүлнэ.
  • Гадаад хэлний сургалтыг сайжруулж, Монгол улсын хэмжээнд “Хос хэлтэн” болох зорилтыг хангахад анхаарна. Бичиг үсгийн бодлогыг цэгцэлж, латин үсгийг интернэт орчинд, үндэсний монгол бичгийг хүндэтгэлийн хэрэглээнд тус тус хэрэглэхийг дэмжинэ.  
  • Мэргэжлийн сургалттай хослуулсан аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн гүнзгийрүүлсэн сургалтыг ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгахад анхаарна.
  • Малчин тариаланчдыг эрхэлж байгаа аж ахуйгаа шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлан хөгжүүлж чадах туршлагатай болох хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд анхаарч зуд, ганд тэсвэртэй үр ашигтай тариалангийн ургамал, мал аж ахуйг бий болгон мэргэшихийг дэмжинэ.

  • Хүүхэд, залуучуудад уламжлалт түүхэн өв соёл, эх оронч боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюуны өмчийг хөгжүүлнэ.

  • Монгол хүний хөгжлийн нэгдмэл эрх зүйн орчинг хуульчлан баталгаажуулах

Боловсролын салбарт шинэчлэл хийнэ

  • Англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгох бодлогыг тууштай баримтална.
  • Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.
  • Малчдын хүүхдийг эцэг эхийнхээ дэргэд бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх бодлого баримтална. Сургууль-Эцэг эх-Сурагчийн гурвалсан харилцаанд суурилсан сургалтын эрүүл орчныг улс орон даяар нэвтрүүлнэ.
  • Монгол бичгээр гарч буй агуулга, мэдээллийг олшруулах, нийтийн өргөн хэрэглээг нэмэгдүүлэхийг бүхий л талаар дэмжиж ажиллана.
  • Нийт суралцагчдад Оюун ухаан-Бие бялдар-Сэтгэлийн тэнцвэртэй боловсролыг олгох болон хүүхэд бүрийн сэтгэхүй, сэтгэл зүйн онцлог, авьяас чадварт суурилан бэлтгэхэд чиглэсэн иж бүрэн “Боловсролын реформ”-ыг хэрэгжүүлнэ.
  • Боловсролын бодлого улс төрөөс ангид байх, тогтвортой байх зарчмыг хэвшүүлнэ.
  • Нийгмийн хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдсан мэргэжлийн болон дээд боловсролын бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Насан туршийн боловсролын хүрээнд шинэ гэр бүлд зориулсан, хүүхдийг эрүүл, зөв хүн болгон хүмүүжүүлэх тухай анхан шатны сургалтыг орон нутгийн захиргааны байгууллагуудаар дамжуулан олгодог тогтолцоог бүрдүүлнэ.
  • Хамран сургах тойрог дотор байгаа сайн багш нарыг 3-5 жил тутамд сэлгэн ажиллуулдаг "Сайн багшийг таны дэргэд бодлого”-ыг хэрэгжүүлнэ.
  • Гадаад дотоодын нэр хүндтэй их сургууль төгссөн, багшлах сонирхолтой 35 хүртэлх насны залуучуудад багшлах эрхийн үнэмлэхийг хялбаршуулсан журмаар олгодог “Би багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Сургуулийн өмнөх боловсролыг академик мэдлэг олгоход бус хүүхдийг сургуулийн орчинд бэлдэх, зөв хүмүүжлийн үндсэн хандлага олгох, зөв хооллолт болон өөрийгөө арчилж чаддаг чадварт сургахад чиглүүлнэ.
  • Нийтийг хамарсан жигд сургалтад хамрагдах боломжгүй суралцагчид зориулсан альтернатив сургалтыг хэрэгжүүлэх боломжтой “Боловсролын чөлөөт бүс” -ийг хэрэгжүүлнэ.
  • Сурах бичиг, сургалтын нэмэлт хэрэгсэл, ном бүтээн зах зээлд нэвтрүүлэх хувийн хэвшил, боловсролын салбарын инноваци, технологийг хөгжүүлэх стартапуудыг дэмжих “Боловсролын хувирган өөрчлөлт” бодлогыг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр, агуулгын шинэчлэл хийнэ

  • Зайн дарангуйллыг арилгах, боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх “Цахим сургууль”-ийн агуулгыг монгол хэлээр бүрэн бүрдүүлж, агуулгыг эзэмшсэн суралцагчийг шалгалтад хамруулан, анги дэвшүүлэх, төгсгөх тогтолцоог бүрдүүлнэ.
  • Тусгай хэрэгцээт сургалт болон гэрийн сургалтыг нэмнэ.
  • Монгол хэлээр дунд, ахлах сургуулийн байгалийн ухааны хичээлийн агуулгыг бүрдүүлж, дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстэнд монгол хэлээр боловсрол эзэмших боломжийг олгох “Диаспора боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Сурах бичгийн уялдаа, хамаарал, дэвшин суралцах агуулгыг хангаж, тогтвортой хөгжлийн 17 зорилт, монгол ахуй, философи, байгальд ээлтэй үзэлд суурилсан боловсруулалтыг бүрдүүлнэ.
  • Ахлах сургуулийг хамран сургах тойргоос хамааралгүй сонголттой болгож, мэргэжлийн эрх олгодог 3 жилийн сургалттай болгон хөгжүүлнэ. Хөдөө аж ахуй (фермер, нүүдлийн мал аж ахуй, газар тариалан), худалдаа, мэдээлэл технологийн ахлах сургуулиудыг байгуулах “ахлах сургуулийн төрөлжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Ахлах сургуулиудад “Мэргэжил сонголт”-ыг дэмжих “Карьер хөгжлийн тогтолцоо”-г бүрдүүлнэ. Их сургуульд элсэн ороход чиглэсэн сургалттай ахлах сургуулийн зарим хичээлийг кредитийн тогтолцоонд шилжүүлж, зарим мэргэжлийн их сургуулийг 3 жилд төгсөх боломжийг хангана.
  • Ахлах сургуулийн сурагчдыг эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, соёлтой танилцах аялалд оролцуулдаг, сургуулийн зүгээс зохион байгуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.
  • Сургууль нь багш ажиллахад таатай орчин байх стандартыг боловсруулан, мөрдүүлнэ.
  • Сургуулийн орчны дээрэлхэлт, гадуурхалтыг арилгах иж бүрэн бодлогыг боловсруулан, далайцтай хэрэгжүүлнэ.
  • Иргэдийн цахим хэрэглээний ур чадварыг (digital literacy) дээшлүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

Боловсролын удирдлагын шинэчлэл, стандартын хэрэгжилтийг хангана

  • Өмчийн хэлбэр, байршлаас үл хамааран боловсролын чанарыг ижил байлгах бодлого баримтална.
  • Төрийн өмчит их сургуулиудын удирдлага, хяналтын тогтолцоо, засаглалыг улс төрөөс ангид болгон профессорт суурилсан; хувийн компаниудтай эрүүл харилцаа, хамтын ажиллагаатай байх "Инновацид суурилсан их сургуулиуд”-ыг бий болгоно. Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль, судалгааны их сургуулиас инновацийн их сургууль гэсэн хөгжлийн концепцийг хэрэгжүүлнэ.
  • Таван жилийн сургалттай КООСЭН сургалтыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан өргөжүүлэн нэвтрүүлнэ.
  • Сургууль цэцэрлэгийн барилгыг газар хөдлөлт, аюулгүй байдлын стандартыг дээд зэргээр хангасан ижил загварын зургаар бүтээдэг болж, зураг төслийн төсвийг хэмнэдэг болно.
  • Сурах бичгийн цаасны жинг багасгахаас гадна хүүхдийн нүдэнд аюулгүй “дижитал сурах бичиг”-ийг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициентийг ахлах сургуульд 1 болгож, бага, дунд сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог Улаанбаатар хотод цөөлөх “Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги” стандартыг нэвтрүүлнэ.
  • Дээд боловсролыг зах зээлийн зарчмаар хөгжих тогтолцоог бүрдүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын босго оноог дээшлүүлэх замаар төрийн болон хувийн дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, зах зээлийн зарчмаар цөөлөх бодлогыг баримтална.

Боловсролын салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

  • Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг жил бүр үе шаттай нэмэгдүүлнэ.
  • Боловсролыг дэмжих сангийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, тайлан, боловсролын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг ил тод болгож, хяналтыг тогтмолжуулна.
  • Суралцагч бүр сургалтын агуулгыг үнэ төлбөргүй үзэх интернэттэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

  • Үндэсний онцлогтой ерөнхий боловсролыг төрөөс онцгойлон анхаарч, сургалтын агуулга арга зүй, сурах бичгийн агуулгад улсын хэмжээгээр нэгдсэн судалгаа хийж, дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлж, нэгдсэн стандарт тогтооно.
  • Улсын нэгдсэн төвшин тогтоох шалгалтыг жил бүр, тусгайлан 10 ба 15 настнуудын дунд эх хэл, түүх, байгалийн шинжлэл, гадаад хэлний хичээлээр улс орон даяар нэгдсэн байдлаар явуулж сурлагын төвшин тогтоож байна.
  • Бага, дунд ангийн анги дүүргэлтийг 30-аас доошгүй хүүхэдтэй байхаар төлөвлөнө.
  • Аймаг, нийслэлийн дүүргүүд өөрийн хөрөнгө хүч, төсөв, санхүүгийн боломжоор Дүүргийн сургууль байгуулж болох хууль эрх зүйн боломжийг бүрдүүлнэ.
  • Хувийн хэвшлийн  ерөнхий боловсролын сургуулиудын  төлбөрийг бодитой тогтооход анхаарч, боловсролоор бизнес хийх, хэт ашиг олохын эсрэг байна. 
  • Ясли, цэцэрлэг, бага сургууль, төрөх эмнэлгүүдийг төлбөргүй болгохыг дэмжиж ажиллана.
  • Ясли, цэцэрлэгүүдийг хувьчлан авч,  үйл ажиллагааг нь өөрчилж хувьдаа завшсан хувь хүмүүс, компаниас нийтийн сайн сайхны төлөө холбогдох хуулийн хүрээнд  нөхөн төлбөр авах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
  • Их, дээд боловсролын тогтолцоог дэлхийн жишигт хүргэх, өрсөлдөх чадвартай болгох бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин хүний нөөц, сонгон шалгаруулалтыг ил тод болгож, дэлхийн топ 100 сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан залуу эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр ажиллуулна.
  • Их, дээд сургуулиудыг дэлхийн болон Азийн шилдэг их сургуулиудын салбар сургуультай болгох, өргөтгөх бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Мэргэжлийн сургуулиудыг өргөтгөх, бааз суурийг бэхжүүлэх замаар зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх материаллаг болон оюуны нөөцийг бүрдүүлнэ.
  • Мэргэжлийн сургалт, албан бус сургалт, зайн сургалт, түр сургалтын хэлбэрүүдийг зэрэгцүүлэн хөгжүүлж,насан туршийн боловсролын тогтолцоог нэвтрүүлнэ.
  • Шинжлэх ухааны үнэлэмжийг дээшлүүлж, шинэ нээлт, бүтээлийг урамшуулж, амьдралд нэвтрүүлэхэд төрөөс дэмжинэ.
  • Нийгмийн хариуцлагатай хувийн хэвшлийн байгууллагын боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ.
  • Улс, олон улсын олимпиадын шагналт болон гоц авьяас билигтэй сурагчид,  1, 2 дугаар курсийн шилдэг оюутнуудаас сонгон шалгаруулж, дэлхийн шилдэг  их, дээд сургуулиудад улсын тэтгэлгээр суралцуулах үндэсний хөтөлбөр боловсруулж, үе шаттай хэрэгжүүлнэ.

  • СӨБ, ЕБС хамрагдалтыг 100%-д хүргэх нөхцөл бүрдүүлнэ. Болосвролын шинэчлэл хийнэ. СӨБ, ЕБС-ынг орон даяар нэг хөтөлбөрт шилжүүлнэ. Цахим сурах бичигт шилжүүлнэ. Хүүхэд бүрийг цахим сурах бичигтай болгоно. Улсын төсвөөс санхүүжүүлнэ.
  • Шударга өрсөлдөөний шалгаруулалт, дижитал шалгаруулалтад шилжүүлнэ. Бодлогын сургууль, төлбөргүй, сод оюутан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сургууль бүрийн дэргэд судалгаа, эрдэм шинжилгээ, технологийн иж бүрэн лаборатори байгуулж стандарчлан мөрдүүлнэ.
  • Үндсэн хуулинд заасан хувь хүний үндсэн эрхүүдийг амьдралд баталгаажуулах бодлого явуулна. Монгол хүний амьдралын стандартыг тогтоож, Монгол хүн Монгол газар нутагт нэгдүгээрт байхыг баталгаажуулна. Нэг ч Монгол хүнийг төрийн хамгаалалтын гадна байлгахгүй байх бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Монгол хүүхдэд монгол хүн үзлийг багаас нь суулгана. Хүүхдийг 12 нас хүртэл нь Монгол хэл эзэмшүүлнэ. Монгол хэл нь Монгол сэтгэлгээний үндэс тул эх хэлээ хамгаалах, зөв дэлгэрүүлэх, хөгжүүлэх бодлого баримтална.
  • Монгол оюутныг шударга шалгуураар улсын сургуульд суралцах өрсөлдөөнийг бий болгоно. Их дээд сургуулиудыг нүүлгэнэ. Их дээд сургуулиудын багш оюутны амьдрах байртай, сурах бүх бололцоог цогцоор нь шийдсэн хотхон шинээр байгуулахыг төсөвт суулгана.
  • Ахмадуудад зориулан үндэсний хэмжээний “Өвлөх эрдэм-78/22” хөтөлбөрийг боловсруулж ахмадын захиасыг хэрэгжүүлэх бодлогын төвийг байгуулж ажиллуулна. Улсын төсвөөр шийднэ.
  • Боловсролын салбар тэргүүлэх онцгой салбар, онцгой хандлага, бодлого шаардлагатай суурь салбар. Боловсролын салбарыг онцгойлон анхаарах бодлого хэрэгжүүлнэ.
  • Боловсролын хөтөлбөр, тогтолцоог туршилтын талбар болгохыг нэн даруй зогсоож, үндэсний эрдэмтэн мэргэд, багш сурган хүмүүжүүлэгч нарын хүчээр үндэсний онцлогыг харгалзсан боловсролын хөтөлбөрийг боловсруулна. Боловсролын хөтөлбөр нь сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах сургуулийн боловсрол, мэргэжлийн, тусгай, дээд боловсролын зэрэг бүх салбар шатлалыг хамарсан шинжлэх ухаанч, цогц бодлого байна.

  • Өмчийн хэвшил, төв, орон нутгийн харъяаллаас хамаарсан ерөнхий боловсролын түвшний ялгаа гаргахгүй байх, бага боловсрол эзэмшүүлэх эхний хоёр жилд малчдын хүүхдийг гэрийн сургалтын хөтөлбөрт хамруулах бодлого хэрэгжүүлнэ.
  • Гурваас зургаан насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах,  1-3 насны хүүхдийг яслид асран өсгөх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэл хийнэ.
  • Их, дээд сургуулийн хөтөлбөрийг чанаржуулах, нэгтгэх, цөөлөх чиглэлээр хянан магадлаж, тэдгээрийг УБ хотоос орон нутагт шилжин байршуулах хийгээд инженер, технологийн мэргэжлийн элсэгчдийг дэмжих бодлого баримтална. 
  • Мэргэшсэн ажилтан бэлтгэх, тэднийг үйлдвэрлэлтэй холбоход чиглэсэн боловсролын тогтолцооны шинэчлэлт хийнэ.
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшигчдэд эх газар нутаг, унаган байгалиа хайрлан хамгаалах, үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, ёс заншлаа хүндэтгэн дээдлэх, сурч мэдэх, бүтээлчээр хөгжүүлэхэд чиглэсэн боловсролыг түлхүү олгож, хүнлэг энэрэнгүй, эх оронч монгол хүн, Монгол Улсын иргэн болгож төлөвшүүлнэ.

  • Боловсролын салбар онцгой салбар, онцгой хандлага, бодлого шаардлагатай суурь салбар. Он цагийн хэлхээсээр харвал ирээдүйг бүтээгч салбар, бид хэн байх, бид юунд бэлэн байх, бид өрсөлдөх чадвартай эсэх, бид хөгжиж чадах эсэхийг тодорхойлох онцгой өвөрмөц салбар гэдгийг ухааран хандах болно.
  • Боловсролын салбарыг онцгойлон анхаарах бодлого хэрэгжүүлнэ. Ирээдүйд улс орны хөгжлийг тодорхойлох иргэдийг хүмүүжүүлэх, монголчууд юунд бэлдэх, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох, цаашдын эрчимтэй хөгжлийг тодорхойлогч салбар хэмээн үзнэ.
  • Боловсролын тогтолцоог тогтвортой, байнга хөгждөг байдлаар зохион байгуулна. Үндэсний эрдэмтэн мэргэд, багш сурган хүмүүжүүлэгч нарын хүчээр үндэсний онцлогийг харгалзсан боловсролын хөтөлбөрийг боловсруулна. Боловсролын хөтөлбөр нь сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах сургуулийн боловсрол, мэргэжлийн, тусгай, дээд боловсролын зэрэг бүх салбар шатлалыг хамарсан шинжлэх ухаанч, цогц бодлого байна.
  • Боловсролын салбарын хөгжлийн хөшүүрэг нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөрийн үнэлгээ бөгөөд багш, сургагчдын нийгмийн баталгааг сайжруулснаар тэдний нэр хүнд, боловсрол, мэдлэг дээшилж, боловсролтой, соёлтой монгол хүн бэлтгэх тогтолцоо бүрэлдэнэ.
  • Бүх хүүхэд, залуучуудын суурь боловсрол эзэмших, сурч хүмүүжих орчин ахуйг ижил тэгш, чанартай нөхцөлөөр хангах чиглэлийг барьж ажиллана.
  • Бидний ирээдүй үеийн хүмүүжил, биеэ авч явах байдал, хүсэл сонирхолд багш нарын жендерийн харьцаа нөлөөлж байгаа гэж үзэж байгаа тул эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх үр дүнтэй бодлого хэрэгжүүлнэ.

Мэргэжлийн сургалт

  • Мэргэжлийн сургалт, боловсролын хандлагад эрс өөрчлөлт гаргана.
  • Мэргэжлийн боловсролтой иргэдэд чадвар, туршлагаа нэмэгдүүлэх, хөгжих, тогтвортой ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх талаар судалгаа хийх, эрхзүйн орчныг бүрдүүлэх талаар анхаарч ажиллана..
  • Монгол улсыг үйлдвэрлэгч орон болгоход шаардлагатай инженер, техникч, мэргэжлийн ажилчид бэлтгэх чиглэлд өндөр ач холбогдол өгч, бодлого боловсруулахад анхаарна.

  • Хүүхэд, өсвөр үеийнхийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургахад чиглэгдсэн ном зохиол, бүтээл туурвилыг төрөөс хөхүүлэн дэмжинэ.
  • Нэг хүүхдийн асуудлыг "Нэгдсэн сургалт"-ын хөтөлбөрт тусгаж, хүүхэд бүрийн өөрийн оролцоонд тулгуурласан сургалтын орчин бүрдүүлнэ.
  • Залуучуудыг гадны өндөр хөгжилтэй улсад сурч, ажиллах нөхцөл боломжоор хангах ажлыг зохион байгуулна.

Байхгүй


  • Боловсролын системд үндэсний түүх, хэл, соёл, уламжлалаараа хойч үеэ сурган хүмүүжүүлэхэд онцгой анхаарч бүх шатны сургуульд түүхийн хичээлийг оруулж шалгалт авдаг болгох, үндэсний боловсон хүчнийг хэрэгцээ шаардлагадаа тохирсон хэмжээнд бэлтгэх бодлого боловсруулна.
  • Иргэд, хүүхэд залуучууддаа эх орон, эх түүх, үндэсний хэл, бичиг,соёл уламжлалаараа бахархах дээдлэх ёс суртахууныг төлөвшүүлэх,   үндэсний  сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.


  • Эх оронч, эрүүл чийрэг хойч үе бэлтгэх, сурч боловсрох “гарааны ижил нөхцөл”-өөр хангаж “чанартай боловсрол” олгох, уламжлалт соёлоо дээдэлдэг,  соёл урлагийг хөгжүүлэх, “инноваци”-ийг “Боловсрол, Соёл”-ийн бодлогоор дамжуулан амьдралд хэрэгжүүлнэ.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2. заалтыг үндэслэн өсвөр үеийн боловсрол эзэмших “гарааны ижил нөхцөл”-өөр хангах хууль эрх зүйн орчныг сайжруулна.
  • “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  • Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан байнга боловсронгуй болгож, Сургалтын сонгомол хэлбэрийг ашиглах хууль эрх зүйн орчны боломжийг олгоно.
  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг боловсронгуй болгож, боловсролын салбарт жендерийн тэгш байдлыг хангах бодлого хэрэгжүүлнэ.
  • Боловсролын салбарын бүх байгууллагуудад, бэлгийн дарамт, жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хүчирхийлэл гарсан тохиолдолд хариу арга хэмжээ авдаг журамтай болгох хууль эрх зүйн орчныг сайжруулна.
  • Боловсролын  орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр бүсчилсэн хэлбэрээр ажилладаг ТББ-уудтай гэрээлэн ажиллах төсөлт хөтөлбөрүүдийг дэмжиж, хүүхэд хамгааллын тухай хуулийг боловсронгуй болгож сайжруулна.
  • Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиас эхлэн сонгогчийн боловсрол олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт багтаах хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр төлөвлөгөөг боловсронгуй болгож улс орон даяар нэгдсэн нэг хөтөлбөртэй болгох, цэцэрлэгийн багш ажилчдын нэр хүндийг хамгаалах, нийгмийн баталгааг олон улсын жишигт хүргэх хууль эрх зүйн орчныг сайжруулна.
  • Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг олон улсын жишигт нийцсэн орчин үеийн техник, тоног төхөөрөмж, материаллаг бааз, багшлах боловсон хүчнээр бүрэн хангах замаар эрэлт ихтэй мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх хөтөлбөрүүдийг тууштай дэмжинэ.
  • Үндэсний тэргүүлэх мэргэжилтнийг төрийн бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлж уул уурхай, биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, инженерчлэлийн чиглэлээр хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудад сургах сургалтын зардлыг суралцагчийн дүнгийн голчийг үндэслэн төрөөс бүрэн санхүүжүүлдэг тогтолцоог тэгш хүртээмжтэй үргэлжлүүлэх, ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Гадаад орны дэвшилтэт сургалтын тогтолцоог нутагшуулах ажлыг хэрэгжүүлэхдээ багшлах боловсон хүчнийг харилцан солилцох, урилгаар ажиллуулах бодлого баримтлан нарийн мэргэжлийн Монгол ажилтан, ажилчдыг сурган бэлтгэж монгол хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.