Asahi Super Dry x BLACKPINK: Asahi Super Dry брэнд нь BLACKPINK хамтлагтай хамтран Зүүн Азийг хамарсан томоохон кампанит ажлыг эхлүүллээ

unnu.news
unnu.news
1 өдрийн өмнө

2025 оны 7-р сарын 7 

Японы №1 шар айргийн брэнд Asahi Super Dry дэлхий дахинд алдартай K-POP хамтлаг болох BLACKPINK хамтлагтай хамтран ажиллахаар болсноо өнөөдөр зарлаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Зүүн Азийн зах зээлийг хамарсан анхны нэгдсэн кампанит ажил бөгөөд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Хонг Конг, Тайвань, Монгол зэрэг орнуудад нэгэн зэрэг хэрэгжинэ.

Asahi Super Dry нь BLACKPINK-ийн хүчирхэг, шинэлэг имижийг өөрсдийн өвөрмөц хуурай амт болон брэндийн үнэ цэнтэй хослуулж, "BLACKPINK in your dry" гэх уриа дор хамтын аяллаа эхлүүлж байна. Энэхүү кампанит ажлын хүрээнд Asahi Super Dry брэнд нь Зүүн Азийн зах зээлд илүү хүчтэй байр суурь эзлэх, хэрэглэгчдэд шинэлэг өнгө төрхөөр хүрэх, мөн залуу үеийн сонирхолд нийцсэн шинэ түүхийг бүтээх зорилготой юм. Asahi Super Dry болон BLACKPINK-ийн хувьд энэхүү хамтрал нь Зүүн Азийн шар айргийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэх түүхэн алхам болох бөгөөд BLACKPINK-ийн бүх гишүүд энэхүү кампанит ажилд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж байгаагаараа онцлогтой.

ASAHI BREWERIES компанийн маркетингийн хэлтсийн дарга Ноён Вакана Нома:

Энэхүү хамтын ажиллагаа нь Asahi Super Dry брэндийн Азийн зах зээлд хэрэгжүүлж буй стратегийн нэгэн чухал алхам юм. BLACKPINK хамтлаг нь бидний эрхэмлэдэг эрч хүч, шинэлэг байдал, дэлхийд нөлөөлөх хэтийн зорилготой төгс нийцэж байгаа бөгөөд бид энэ хамтын ажиллагаагаар дамжуулан орчин үеийн хэрэглэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй амьдралын хэв маяг, хүсэл тэмүүлэлтэй гүн гүнзгий холбоо үүсгэж, утга учиртай, шинэлэг кампанит ажлыг цогцлоохыг зорьж байна.

Зүүн Азид хэрэгжих идэвхжүүлэлтүүд: Limited Edition бүтээгдэхүүн болон олон төрлийн урамшууллууд багтаж байна

Энэхүү кампанит ажил нь 2025 оны 7-р сараас эхлэн Зүүн Азийн орнуудад тус бүрийн онцлогт тохируулсан өвөрмөц идэвхжүүлэлтүүдийг хэрэгжүүлэх юм. Asahi Super Dry болон BLACKPINK-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдэд зориулсан limited edition бүтээгдэхүүнүүд болон Asahi Super Dry x BLACKPINK хамтран гаргаж буй тусгай мерчүүдтэй сугалаат хөтөлбөрүүд гэх мэт олон олон урамшууллууд явагдана.

Limited Edition бүтээгдэхүүнүүд 2025 оны 9-р сараас эхлэн Зүүн Азийн зах зээлд худалдаалагдах бөгөөд уг хамтын ажиллагааны хүрээнд цаашид олон сонирхолтой, онцгой идэвхжүүлэлтүүд зарлагдах тул хэрэглэгч та бүхэн Asahi Super Dry x BLACKPINK-ийн аялалтай хамт байхыг хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг Asahi Mongolia-ийн Instagram (@asahimongolia)болон Facebook (Asahi Mongolia) хуудсаар хүлээн аваарай.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.