It's the news,

explained

Бид мэдээ, мэдээллийг дижитал уугуул иргэдэд шинэлэг, бүтээлч контентоор дамжуулан хүргэдэг.

Бид юунд тэмүүлдэг вэ?

Асуулт бүрийн гүнд түүнийг илүү нарийвчлан ойлгож мэдэх эрмэлзэл байдаг.

Тайлбарлах сэтгүүл зүй гэж юу вэ? Яагаад бид үүний төлөө нөөц бололцоогоо дайчлан ажилладаг вэ?

#1
Сониуч байдал
#2
Сонирхолтой хийцлэл
#3
Үгнээс давсан үнэ цэн

unnu.news чухал сэдвийг илүү гүнзгий судалж, учир зангилааг тайлахыг зорьдог. Мэдээллийн урсгалд “живсэн” энэ цаг үед ойлгоход төвөгтэй ч зайлшгүй мэдэх хэрэгтэй олон чухал сэдэв бий. Бид эдгээр сэдвийг таны өмнөөс сониучирхан судалж, сонирхолтой хийцлэлтэй контент болгон хүргэдэг.

Бид юу бүтээдэг вэ?

Бид контентоо хэрхэн бүтээдэг вэ?

Санаа, сэдэл! Манай баг шинэ санаа, сэдэл дээр тулгуурлаж, долоо хоног тутмын brainstorm (редакцын хурал) хийдэг. Редакцын хурлаас анхаарал татахуйц, хэрэгтэй сэдвийг сонгож, ажлаа эхлүүлдэг.

Манай контент бүтээгчид тухайн сэдвээр төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, холбогдох хүмүүстэй ярилцаж, судалгааны материалууд уншиж судлан агуулгаа боловсруулдаг. Агуулга бүрийг өгүүлэх өнцөг, мэдээллийн оновчтой байдал, уялдаа холбоог ахин дахин шалгаж, нарийн засваруудыг хийдэг.

Үг өгүүлэх чадвартай бол анхаарал татах дүрслэл контентыг илүү онцгой болгодог. Продакшн баг бичвэрийг график, зураг, бичлэг болгон амилуулдаг. Энэ үйл явцаас эхлэн контент уншигчдын зүрх сэтгэлийг татах мөн чанараа олж авдаг.

Сүүлийн шат бол “нийтлэх” товчийг дарах. Гэхдээ ажил ингээд дуусахгүй. Уншигч, үзэгчид хэрхэн хүлээж авч байгааг идэвхтэй хянаж, хийсэн контент бүрээсээ бид суралцдаг.

Бид хэн бэ?

Хүн бүрийн өвөрмөц ертөнц, онцгой ур чадвар нийлж, бусдад үнэ цэн бүтээх эрмэлзлээр нэгдэж өнөөдөр бидний мэдэх unnu бүтдэг. Бидний шинийг мэдэх, түүнийгээ бусдад түгээх аяллыг жолооддог бүтээлч залуустай танилцана уу.

Х.Цогтбилгүүндарь
Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Н.Ананд
Үүсгэн байгуулагч, Бизнес, стратеги хариуцсан захирал
Б.Лхагвацэрэн
Ерөнхий эрхлэгч
Э.Эрдэнэчулуун
Бүтээлч найруулагч
Б.Жаргалсайхан
Видеографер
А.Халиун
Маркетингийн ахлах
Б.Тамир
Контент хөгжүүлэгч
С.Намуунаа
Визуал дизайнер
Л.Дэлгэрмаа
Контент бүтээгч
Б.Мичидмаа
Контент бүтээгч
Н.Энхтэнгэр
Контент бүтээгч

Нийтлэлийн бодлого

Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа үнэ цэн бий болгохыг зорьж, эрхлэн гаргаж буй контентоо бүтээхдээ дараах үндсэн зарчмыг баримтлан ажилладаг.

Ёс зүй
unnu.news–ийн контент бүтээгчид Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж ажилладаг. Түүнчлэн олон улсын сэтгүүл зүйн хэм хэмжээнд нийцүүлэн нийтлэлийн бодлогоо тасралтгүй шинэчилж, чанартай, үнэн бодит, сүүлийн үеийн агуулгыг уншигчдадаа хүргэхийг эрмэлзэнэ.
Мэдээлэх арга барил
unnu.news нь дотооддоо төдийгүй олон улсад болж буй үйл явдлыг сурвалжлах, мэдээлэхдээ мэргэжлийн, найдвартай, олон талын эх сурвалжийг тэнцвэртэй, шударгаар хүргэхийг зорьдог.
Хүртээмжтэй байдал
unnu.news нь ялгаварлан гадуурхалтын эсрэг байр суурьтай байна. Бид олон ургальч үзлийг эрхэмлэн дээдэлж, арьс өнгө, нас хүйс, улс төрийн үзэл баримтлал, шашин шүтлэгээр үл гадуурхаж, хүндэтгэлтэй хандана.
Тодорхой байдал
Бид уншигч, үзэгчдээ бодит мэдээллээр хангахын тулд тодорхой, хүртээмжтэй байх зарчмыг эрхэмлэдэг. Үүний тулд бид нарийн төвөгтэй сэдвийг илүү хялбараар хүргэхэд зорьж, үндсэн санааг нь ойлгох боломжийг олгодог.